Майкл Портэр
|
|
Michael Porter
|
|
Мэндэлсэн он:
|
|
Мэндэлсэн газар:
|
АНУ-ын Мичиган
|
Харьяалал:
|
|
Шинжлэх ухааны салбар:
|
|
Ажлын газар:
|
|
Олонд танигдсан:
|
Эдийн засгийн өрсөлдөөнийг судлах чиглэлээр
мэргэшсэн
|
Майкл Южин Портэр (Англи хэлнээ. MichaelEugenePorter; 1947
онд мэндэлсэн) — болбоос Америкийн нэртэй эдийн засагч, Харвардын Бизнесийн
Сургуулийн Бизнесийн Удирдлагын Тэнхмийн профессор нэгэн болно. Улс
орон, дэлхийн бүс нутгуудын эдийн засгийн хөгжлийн өрсөлдөөний онолыг
боловсруулснаараа шинжлэх ухааны хүрээнд нэр олсон. Улс орнуудын өрсөлдөөний
давуулаг байдлын онолыг хөгжүүлсэн.
Агуулга
Майкл Портэр 1947онд
АНУ-ын Мичиган муж улсад армийн
албан хаагчийн гэрт мэндэлсэн. Принстоны Их Сургуулийг дүүргэснийхээ
дараагаар Харвардын Их Сургуульд бизнесийн
удирдлагаар магистр болон докторын зэрэг горилсон. 1973 оноос Harvard
Business School-д ажиллах болсон бөгөөд энэ сургуулийн түүхэн дэх
хамгийн залуу профессор гэгдэх болжээ. Мөн тэрээр дэлхийн олон улс орны 100
гаруй салбарыг хамарсан томоохон хэмжээний судалгааны ажил хийж гүйцэтгэсэн
байна.
Портэр нийтдээ мэргэжлийн дараахь шагналуудын эзэн
болсон. Үүнд:
·
Эрдэм
шинжилгээний шилдэг өгүүлэл бичсний учир гурван ч удаа McKinsey-ийн
нэрэмжит шагнал хүртсэн:
·
«Менежментийн ухаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж,
өрсөлдөөний давуулаг байдлын онолыг хөгжүүлсний учир» Америкийн
Менежментийн Академиас George R.
Terry Book-ын нэрэмжит шагнал
хүртсэн:
·
Үндэсний
Аж Үйлдвэрийн Эздийн Холбооноос олгодог Adam Smith-ын нэрэмжит
шагнал:
·
Долоон
сургуулийн хүндэт доктор цол зэргийг дурдах байна.
Майкл Портэр болбоос өрсөлдөөний мөн
чанарыг судлах чиглэлээр дагнан мэргэшсэн нөлөө бүхий мэргэжилтэн юм. AT&T, DuPont, Royal Dutch Shell, Procter&Gamble зэрэг томоохон
компаниудад бизнесийн зөвлөх хийхийн зэрэгцээ Alpha-Beta
Technologies, Parametric
Technology Corp., R
& B Falcon Corp, ThermoQuest Corp зэрэгт захирлуудын зөвлөлд багтан ажилладаг.
Энэ бүхний сац Портэр засгийн газарт ч
зөвлөх үйлчилгээ үзүүлэх болсон. Тухайлбал, Рейганы засаг захиргааны үед ерөнхийлөгчийн
дэргэдэх улс орны өрсөлдөх чадварын үнэлгээний хороонд ажиллаж байсан. Мөн
Массачустэс мужийн амбан захирагч Уильямом Уэлдийн
саналын дагуу эдийн засгийн өсөлт, техник технологийн зөвлөлөөр даргаар
ажилласан. М. Портэр Энэтхэг, Шинэ Зеланд, Канад, Португали улсуудын засгийн
газар зөвлөхөөр уригдан ажиллаж байжээ. Одоогоор Төв Америкийн улс орнуудын
тэргүүн нарт бүс нутгийн хөгжлийн асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. 1990-иэд
оны эхээр Өмнөд Солонгосын засгийн газартай хамтран ажиллаж байсан туршлагатай.
2005 онд ОХУ-ын засгийн газар судлаачаар
улс орны өрдсөлдөх чадварыг үнэлэх зорилгоор судалгаа хийлгэсэн байдаг[1]. Портэрийн үзснээр Орос улсын өрсөлдөх
чадварт байгаа үндсэн дутагдал нь тус улс хэт түүхий эд дагнасан, хатуу удирдлагатай
тогтолцоо бүхий пүүс, компаниудыг бий болсон явдал юм. «Улс орны өрсөлдөх чадварыг хөгжүүлэхийн тулд давын өмнө, үндэсний хэмжээний
томоохон компаниудаа үндэсний аюулгүй байдлын үзэл, хараа хяналтаас чөлөөлөх
хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлыг хувийн хэвшлийн пүүс, компаниудаар
төлөөлүүлэн хангах үзэл санаа General Motors компанитай хамт үеэ
өнгөрөөсөн. Одоо энд хэн ч итгэхээ байсан. Эдийн засгийн хөгжлийн суурь үндэс
нь орчиндоо хурдан дасан зохицох, өөрт хэрэгцээтэй нөөцийг түргэн хугацаанд дайчлах
чадвар бүхий компаниудыг бий болгох явдал юм»[2]гэж тэрээр бичжээ.
Профессор Портэр Америкийн томоохон
хотуудын дотоодод эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр томоохон
саналууд дэвшүүлэх болсон. Тэрээр Хотуудын Өрсөлдөх Чадварыг Хөгжүүлэх
байгууллагын тэргүүн юм.
Портэр улс орны өрсөлдөх чадварын өсөлт,
эдийн засгийн хөгжилд орчны шинжилгээ чухал үүрэгтэйг онцолсон байдаг. Орчны
шинжилгээ улс орны дотоод, гадаад орчны шинжилгээ гэсэн хоёр чиглэлд хийж
байвал нэн зохистой.
Портэр өрсөлдөх чадварын шинжилгээний аргыг
боловсруулж, үндэсний эдийн засгийн өрсөлдөх чадварын өсөлтийн үе шатыг
тодорхойлсон байх (хямд
ажиллах хүчин дээр тулгуурлан үе шатаас эхлээд инноваци, баялаг дээр тулгуурлан
өрсөлдөх, хөгжих үе шат хүртэл)
юм.
Майкл Портэрийн үзснээр улс орны дотоод зах
зээл дээр өрсөлдөөн хэдий чинээ хүчтэй өрнөж, бараа, үйлчилгээг хүртэгчид өндөр
шаардлага тавина, төдий чинээ тухайн улсаас олон улсын зах зээлд гарч буй пүүс,
компаниудын амжилт өндөр байдаг зүй тогтолтой. Харин улс орны дотоодод пүүс,
компаниудын дунд өрсөлдөөн хэдий чинээ бага байна, төдий хэрээр өрсөлдөөний
давуу байдлаа алддаг жамтай.
Эндээс улс орны өрсөлдөх чадварын хөгжилд
хувийн хэвшлийн пүүс, компаниуд голлох үүрэгтэй гэсэн санаа гарч байна. Пүүс,
компаниудын үйл ажиллагаа жигдрэхэд чиг үүргийн буюу функциональ стратеги чухал
гэсэн санааг Портэр гаргасан. Түүний үзснээр чиг үүргийн стратегийг
боловсруулахдаа дараахь зүйлсийг түлхүү анхаарах хэрэгтэй. Үүнд:
·
Пүүс, компаниудын дотоод
зохион байгуулалтын нэгжүүдийн чиг үүргийг нарийн тодорхойлж өгөх:
·
Менежерүүдийн эрх, үүргийг
тодорхой болгох:
·
Байгууллагын хөгжилд
зохион байгуулалтын нэгж бүр хэрхэн нөлөөлөхийг тодлох:
·
Зохион байгуулалтын хувьд
чиг үүргийн хуваарилалтыг нарийн, чанд хийх:
·
Хэрэв боломжтой бол дотоод
нэгжүүд нэгэн зэрэг үр бүтээлтэй ажиллах тэр боломжийг бүрдүүлэх:
·
Дотоод зохион байгуулалтын
нэгжүүдийн үйл ажиллагааг нэг зорилгын төлөө зангидах:
·
Үйл ажиллагааны явцад
зөрчил үүсгэхүйн тулд эрх, үүргийг нарийн зааглах, мэргэжлийн ёс зүйг мөрдүүлэх
зэрэг болно.
Байгууллагын нийтлэг зорилгыг хангах
үүндээс тухайн байгууллагын нөөцийг үр дүнтэй хуваарилах, байгууллагын дотоод
зохион байгуулалтын нэгж бүрийн үйл ажиллагааны хамгийн зохистой хэлбэрийг олж тогтоох
тэр үйл явц нь функциональ буюу чиг үүргийн стратеги юм.
Функциональ буюу чиг үүргийн стратеги нь
дараахь үндсэн зургаан төрөлтэй. Эдгээрт:
·
Маркетингийн стратеги:
·
Санхүүгийн стратеги:
·
Инновацийн стратеги:
·
Үйлдвэрлэлийн стратеги:
·
Нийгмийн стратеги:
·
Экологийн стратеги болно.
Аливаа байгууллага чиг үүргийн стратеги
хэрэгжүүлэхийн суурь үндэс нь бараа, үйлчилгээний өрсөлдөөнд давуу байдал олох,
улмаар нэмүү өртөг бүтээх явдал юм. Өнгөрсөн зууны эхэээр пүүс, компаниуд
хэрэглэгчийн стандартад нийцсэн, хамгийн гол нь, байж болох хамгийн доод үнээр
бараа, үйлчилгээ нийлүүлж чадвал өрсөлдөөнд давуулаг байдал олж болно гэж үздэг
байв. Гэтэл өнгөрсөн зууны 50-иад оноос зах зээлийн орчин өөрчлөгдөж, зөвхөн
нийтлэг стандарт, доод үнэ төдийгүй хэрэглэгчийн сэтгэл ханамж, эрх ашгийг
хангасан, өөрийн гэсэн онцлог бүхий, олон төрөлт бараа, бүтээгдэхүүн нийлүүлж
байж сая өрсөлдөөнд давуулаг байдал олно гэж үзэх болжээ. Үүнийг бизнесийн
удирдлагад ялгаварт стратегиийн үзэл баримтлал хэмээн нэрлэдэг.
Байгууллага, аж ахуйн нэгжийн ч тэр, улс
орны ч тэр өрсөлдөх чадварыг үнэлэхдээ дараахь таван хүчинд онцгой анхаарах
хэрэгтэй гэж Портэр 1979 онд нийтлүүлсэн «How Competitive Forces Shape Strategy»нэрт бичвэртээдурдсан. Үүнд:
·
Өрсөлдөгч шинэ бараа,
үйлчилгээ бий болох аюулыг шинжлэх:
·
Өрсөлдөх чадвар бүхий шинэ
тоглогч бий болох аюулыг шинжлэх:
·
Адил, төрөл бүхий бараа,
үйлчилгээ нийлүүлэгчдийн зах зээлийг шинжлэх:
·
Бараа, үйлчилгээ
хэрэглэгчдийн эрэлтийг шинжлэх:
Пүүс, компаниудын хооронд явагдах өрсөлдөөний түвшинг шинжлэх зэрэг болно. Эдгээрийг
судлахдаа ихэвчлэн PEST-шинжилгээ, PESTLE-шинжилгээ, SWOT-шинжилгээ, SNW-шинжилгээзэргийг ашигладаг байна.
Портэрийн The
Competitive Advantage of Nations бүтээл Орос хэл дээр «Олон
улсын талбар дахь өрсөлдөөн»
нэрээр гарчээ.
Бүтээлийн дээжис
Нэг сэдэвт бүтээл
·
Interbrand Choice, Strategy, and Bilateral Market Power
(Harvard Economic Studies). — Cambridge, Mass.: Harvard University Press,
1976. — 254 p. — ISBN 0-674-45820-6.
·
Competitive Strategy: Techniques for Analyzing Industries
and Competitors. — New York: The Free Press, 1980 (2nd ed. — New York: Free Press,
1998. — 397 p. — ISBN 978-0-684-84148-9);
русск. пер.: Конкурентная
стратегия: Методика анализа отраслей и конкурентов / пер. с англ. И.
Минервина; — М. : «Альпина Паблишер», 2011. — 454 с. — ISBN 978-5-9614-1605-3.
· Competitive Advantage: Creating and
Sustaining Superior Performance. — New York: The Free Press, 1985 (2nd ed. — New York: Free Press,
1998. — 592 p. — ISBN 978-0-684-84146-5);
русск. пер.: Конкурентное
преимущество: Как достичь высокого результата и обеспечить его устойчивость /
пер. с англ. Е. Калининой. — М.: «Альпина Паблишер», 2008 (2-е
изд. — 2008). — 720 с. — ISBN 978-5-9614-0760-0.
·
Competitive Advantage of Nations. — New York: Free
Press, 1990 (2nd. ed. — New
York: Free Press, 1998. — 896 p. — ISBN 978-0-684-84147-2);
русск. пер.: Международная
конкуренция: Конкурентные преимущества стран. — М.: Международные отношения, 1993. — 896 с. — ISBN 5-7133-0413-2.
·
On Competition. — Boston: Harvard Business School,
1998;
русск. пер.: Конкуренция. —
М.; СПб.; Киев: Вильямс, 2-е изд. — 2006. — 608
с. — ISBN 5-8459-0794-2.
русск. пер.: Портер М., Такеути Х., Сакакибара М. Японская
экономическая модель. Может ли Япония конкурировать? — М.: «Альпина Паблишер», 2005. — 262 с. — ISBN 5-9614-0130-8.
· Porter M. E., Elizabeth Olmsted Teisberg E.
O. Redefining Health Care: Creating Value-Based Competition
on Results. — Boston: Harvard Business School Press, 2006. — 506
p. — ISBN 1-59139-778-2.
Эмхэтгэл
· Porter, M. E. (ed.)
Competition in Global Industries. Boston: Harvard Business School Press, 1986.
Шилмэл өгүүллүүд
· Porter M. E. From
Competitive Advantage to Corporate Strategy // Harvard Business Review,
May/June 1987, pp 43–59.
· Porter M. E. Towards
a Dynamic Theory of Strategy // Strategic Management Journal, 1991, 12 (Winter Special Issue),
pp. 95–117.
· Porter M. E. What
is Strategy // Harvard
Business Review, Nov/Dec 1996.
· McGahan A. M., Porter M. E. How
Much Does Industry Matter, Really? // Strategic
Management Journal, 1997, 18 (Summer Special Issue), pp. 15–30.
· Porter M. E. Strategy
and the Internet // Harvard
Business Review, March 2001, pp. 62–78.
· Porter M. E., Kramer M. R. Strategy
and Society: The Link Between Competitive Advantage and Corporate Social
Responsibility // Harvard
Business Review, December 2006, pp. 78–92.
Нэмэлт судлагдахуун
Эх сурвалж
· Джоан Магретта. Ключевые идеи. Майкл Портер — М.: «Манн, Иванов и Фербер»,
2013. — С. 272. — ISBN 978-5-91657-758-7
Ишлэл, зүүлт
МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН УДИРДЛАГЫН
АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР
otgonbayarnyamaa@rocketmail.com, nyamaew@gmail.com, otgonbayarnyamaev@gmail.com, goodnyamaev@gmail.com
オトゴンバヤラ・ニヤマう(in English: Otgonbayar
Nyamaa, 日本製:オトゴンバヤラ・ニヤマう, по Русский:
Отгонбаяр Нямаев, Монголоор: Нямаагийн Отгонбаяр,1982年6月13日 )は、モソゴルの政治学者。いまがろ、ハンガイ大学の先生です。オトゴンバヤラは、1999年から2003年まで、モソゴル国立大学を終えるました。