Monday, June 22, 2015

2014 ОНЫ ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН ХҮН, ЭНЭТХЭГИЙН ТЭРБУМТАН, ТОП МЕНЕЖЕР МУКЭШ АМБАНИ (MUKESH AMBANI)





2014 онд Америкийн Forbes сэтгүүлд дурдсанаар Мукэш Амбани дэлхийн хамгийн баян хүнээр шалгарчээ. Мөн 2015 онд Америкийн Harvard Business Review сэтгүүлийн зүгээс явуулсан судалгаагаар дэлхийн тэргүүлэх аж үйлдвэржсэн 35 орны 2000 гаруй томоохон бизнес эрхлэгчдийн дотроос гуравт орсон байх юм. Өнөөдөр Амбанигийн гэр бүлийн ах дүү хоёр (Мукэш болон түүний дүү Анил Амбани нар) дэлхийн цуутай баячуулын тоонд баттай оржээ.
Мукэш Амбанигийн нийт хөрөнгийг 62 тэрбум америк доллар гэж үнэлсэн байдаг. Өнөөдөр дэлхийн хамгийн баян хүнээр Мексикийн тэрбумтан Карлос Слим тодорсон бөгөөд түүний нийт хөрөнгө 53,5 тэрбум доллараар хэмжигдэж байна. Гэвч Мексик дэх улс төрийн тогтворгүй байдалтай холбоотойгоор Карлос Слимийн хөрөнгийн хэмжээ буурах хандлагатай байна гэсэн санааг ажиглагчид дэвшүүлэх болжээ.
Энэхүү бичвэрийн гол “дүд” Мукэш Амбани Энэтхэгийн хамгийн баян, нөлөө бүхий бизнесмэн хүн юм. Энэтхэгийн хувийн хэвшлийн хамгийн том корпораци болох Reliance Industries компаний үндсэн хувьцаа эзэмшигч, захирлуудын зөвлөлийн тэргүүлэгч бол Мукэш Амбани болно. 2010 оны долдугаар сард Азийн хамгийн баян хүн, дэлхийд 29 тэрбум америк долларын хөрөнгөтэй гэгдэж тэргүүн баячуудын дөрөвт бичигдсэн байх жишээтэй. Тэрээр төрөлх Мумбай хотноо 27 давхар хувийн өргөөг 1 тэрбум ам доллараар бариулсан байдаг. Дэлхийн нэг ч тэрбумтан ийм нүсэр орд харшид заларч байгаагүй юм. 

Мукэш Амбанигийн Мумбай хот дах орд өргөө
Мукэш Амбани 1957 оны дөрөвдүгээр сарын 19 нд Мумбай хотноо мэндэлсэн. Бомбэй хотын Их Сургуулийн дүүргэж, сүүлээр АНУ-ын Стэнфордын Их Сургуульд боловсрол эзэмшсэн. Амбани 24 насандаа 1981 онд өнөөгийн нефт-химийн аварга концерн  Reliance Industries Ltd –д ажиллаж эхэлсэн түүхтэй. Түүний эцэг Дхирубха Амбани уг үйлдвэрийг 1966 онд үүсгэн байгуулжээ. Мукэш Амбанигийн гавьяа бол нэхмэл, бөс бараа үйлдвэрлэх жижиг компанийг дэлхийн хэмжээний нефт-химийн үйлдвэр болгосонд оршино. Өнөөдөр энэ компани жилийн 23 тэрбум ам долларын борлуулалт хийж, Энэтхэгийн эдийн засгийн 3,5%-ийг дангаараа төлөөлж байна. 

2006 он Амбанигийн хувьд шагналын хур далласан жил байлаа. Мөн ондоо оны шилдэг менежер болохын зэрэгцээ дэлхийн шилдэг менежерүүдийн 42-т бичигдэж болжээ. 2004 оны аравдугаар сард Энэтхэгийн хамгийн нөлөө бүхий зүтгэлтэнээр түүнийг шалгаруулсан байна.
Бурхан, чөтгөрийн аль нь ч энэ ертөнцөд байдаггүй. Хүн болгонд сансар огторгуйгаас эхлэлтэй эрчим хүч, бодот боломж байх бөгөөд хэн түүнийгээ цаг алдалгүй мэдэрч чадна, тэр амжилтад хүрдэг гэж үздэг байв. Харин өөрийн боломжийг үл хайхрах аваас чи хэн ч биш болно. Тиймээс ямагт бусдаас илүүг сэтгэж, бүтээлчээр амьдарч байх нь хүний чинадын зорилго мөн.

Мукэш Амбани төрөлхийн л бусдын санаа бодолд нөлөөлж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, өөрийн төлөө бусдыг ажилуулж чадах хосгүй чадвартай нэгэн байжээ. Юмыг түргэн шуурхай хийхээс илүү сайтар бодож боловсруулах хэрэгтэйг тэр алхам тутамдаа бусдад сануулдаг байна. Бүхий л амьдралдаа баримтлах бас амжилтынх нь угтал болж өгсөн зарчим ердөө л энэ юм. тэрээр өнөөдөр төрөлх хотдоо 3 хүүхэд, эхнэрийн хамт амьдарч байна.
Монголчилсон: Удирдлагын Академийн докторант Нямаагийн Отгонбаяр (Отгонбаяр Нямаев)

No comments:

Post a Comment

ЖЕРРИМЕНДЕРИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

Жерримендеринг гэдэг нь англи хэлний Gerrymandering буюу сонгуулийн тойрог, сонгуулийн газар зүй гэх үгийн бүтээвэр болно. Сонгуулийн ...