Monday, June 22, 2015

Японы аж үйлдвэрийн эцэг, дэлхийн шилдэг менежер Сакичи Тоёода


Sakichi Toyoda
豊田 佐吉


Мэндэлсэн
1867 оны хоёрдугаар сарын 14 нд Япон улсад
Бие барсан
1930 оны аравдугаар сарын 30 нд 63 насандаа Япон улсад
Түүхэн оруулсан хувь нэмэр
Сүүлээр Тоёода групп (Toyota Group) гэгдэх болсон Тоёода Индустриз (Toyota Industries) компанийг үүсгэн байгуулагч

Сакичи Тоёода (豊田 佐吉 Toyoda Sakichi, 1867 оны хоёрдугаар сарын 141930 оны аравдугаар сарын 30) болбоос Японы алдартай зохион бүтээгч, аж үйлдвэрийн зүтгэлтэн нэгэн мөн. Тэрээр Япон улсын Шизуоки (Shizuoka) мужийн Косай (Kosai)-д мэндэлсэн. Ядуу инжааны хүү Тоёода Япон улсын түүхэнд “Японы шинийг санаачлагчдын хаан” гэсэн эрхэм алдрыг хүртжээ.
Агуулга
·         3 Ишлэл, зүйлт
·         4 Гадаад холбоос
Ажил хөдөлмөрийн гараа
Сакичи Тоёодаг Японы аж үйлдвэрийн хувьсгалын эцэг гэж нэрлэх нь олонтаа. Тэрээр Тоёода Индустриз (Toyota Industries) компанийг үүсгэн байгуулсан юм.
Тоёода олон янзын нэхмэлийн төхөөрөмжийг зохион бүтээсэн байдаг. Мөн Жидока зарчим (the principle of Jidoka)-аар ажиллах нэхмэлийн автомат суурь машин (power loom)-ыг зохион бүтээжээ. Асуудал үүссэн нөхцөлд автомат машин өөрөө зогсох нь Жидока зарчим бөгөөд сүүлээр Тоёодагийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тогтолцоо (Toyota Production System)-нд бүрэн нэвтэрчээ.
Тоёода 5 Яагаад зарчим (the concept of 5 Whys)-ыг хөгжүүлсэн байна: Асуудал үүссэн үед асуудлын уг үндэс хаана байгааг тодлохын тулд таван удаа яагаад гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Үүний сүүлээр ажилд тань саад учруулж буй тэр зүйлийг шийдвэрлэхийг оролдох нь чухал гэсэн санаа юм. Өнөөдөр энэ зарчмыг асуудлыг шийдвэрлэх, чанарыг сайжруулах, зардлыг төлөвлөж багасгахад голлон баримтлах болсон.
Удмын угийн бичээс
Японы “Toyoda Automatic Loom Works” компанийг үүсгэн байгуулагч Сакичи Тоёодагийн хойчис урт удаан хугацааны туршид 1937 онд бие даасан аж ахуйн нэгжийн статус олсон Тоёода Мотор корпорацийн дээд удирдлагыг атгаж байв. 1941-1950[2] оны хооронд Тоёодагийн ерөнхийлөгчөөр ажиллаж асан Кичиро Тоёода (Kiichiro Toyoda)-гийн хүү Сочиро Тоёода 1925[1] оны хоёрдугаар сарын 17 нд Ногай (Nagoya) хотноо мэндэлжээ. Сочиро Тоёода 1982-1992 оны хооронд Тоёода компаний ерөнхийлөгчөөр ажилласан түүхтэй. 52 настай түүний хүү Акио Тоёода (Akio Toyoda) уг албыг Кацука Ватанабэ (Katsuaki Watanabe)-д шилжүүлжээ. [3] [4]






































Сасуки
(Sasuke)

Хэйкичи
(Heikichi)



Асако
(Asako)

Сакичи
(Sakichi)

Тами
(Tami)










































Эйжи Тоёода
(Eiji)

Ризабуро Тоёода

Аико Тоёода
(Aiko)

Кичиро Тоёода
















































Шуей Тоёода







Татсуро Тоёода

Сочиро Тоёода















































Аико Тоёода
(Akio)




Ишлэл, зүйлт
1.       International Directory of Business Biographies: Shoichiro Toyoda
2.       Shirouzu, Norihiko. "Toyota Family Member Vies for the Top Job," Wall Street Journal. December 24, 2008.
3.       Shirouzu, Norihiko and John Murphy. "Toyota to Change Leader Amid Global Sales Slump." Wall Street Journal. December 24, 2008.
4.       Kubo, Nobuhiro and Chang-Ran Kim. "Toyota confirms Akio Toyoda as New President," Reuters. June 23, 2009.

No comments:

Post a Comment

ЖЕРРИМЕНДЕРИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

Жерримендеринг гэдэг нь англи хэлний Gerrymandering буюу сонгуулийн тойрог, сонгуулийн газар зүй гэх үгийн бүтээвэр болно. Сонгуулийн ...