Monday, June 22, 2015

ЛЕКЦИ №4. МЕНЕЖЕР ХҮН ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭХ ВЭ?





Менежер хэмээх мэргэжил анхлан дундад зууны үед Итали мэтийн аж үйлдвэр, худалдаа арилжаа хөгжиж асан орнуудад бий болсон. Өгүүлэн буй үед үйлдвэр худалдааг удирдан жолоодох, түүнийхээ төлөө цалин хөлс, урамшуулал хүртэх хүмүүсийг менежерүүд гэж нэрлэдэг байжээ.
Анхны менежер бэлтгэх сургалтыг АНУ-д өнгөрсөн зууны эхээр бэлтгэж эхлэх болсон. Өнөө үед нийгэм дэх менежер хүний оролцоо асар их болсон. Нөгөө талаар менежер хүнээс олон шинэ давуулаг, ялгагдах шинж чанаруудыг шаардах болсон.
Менежер хүн бол пүүс, компани, түүний нөөц хөрөнгийг үр дүнтэй удирдан зохион байгуулах, төлөвлөх, оновчтой хуваарилах үйл ажиллагаа голлон эрхэлдэг, үүнийхээ төлөө цалин хөлс, урамшуулал авах хүнийг хэлдэг. Орчин үед менежер хүнийг ердөөн нэг худалдаачин, ажилтантай зүйрлэж авч үзэх хандлага байна. Энэ бол менежерийн талаарх ойлголт нэг мөрчлөгдөж чадаагүй байгаагийн илрэл юм.
Менежерүүдийг эрхлэж байгаа ажил мэргэжил дээр нь тулгуурлан худалдааны асуудал эрхэлсэн менежер, оффис менежер, топ менежер, сити менежер, хүний нөөцийн менежер гэж ангилан авч үздэг.
Худалдааны асуудал эрхэлсэн менежер: Пүүс, компаний үйл ажиллагааг нэлээд хэмжээгээр урагшлуулж, нэмүү өртөг бий болгоход ихээхэн үүрэгтэй оролцдог мэргэжилтэн бол худалдааны асуудал хариуцсан менежер юм. өөрийн аж ахуйн нэгжийг түншлэгчидтэйгээ холбох, байнгын хэрэглэгчид бий болгохын тулд тэдний сонирхлыг өөрийн компанид татах, шинэ түншлэгчийг олох зэрэг үйл ажиллагаа явуулдаг.
Энэ төрлийн менежерүүдэд хурдтай ажиллах, орчноо мэдэрч түргэн өөрчлөгдөх, ажил хэрэгч байх, бусдыг итгэн үнэмшүүлэх аргад суралцсан байх, хурдан сэтгэдэг байх, өөртөө итгэлтэй байдал, дистрессд автдаггүй байх, бодот хүчин зүйлсийг тооцон үздэг байх, нээлттэй харилцаатай байх зэрэг олон чадваруудаа хөгжүүлэхийг шаарддаг.
Оффис менежер: Энэ төрлийн менежерүүдийг бичиг хэргийн ажилтан төдийгөөр ухан ойлгох хандлага түгээмэл байна. Үнэндээ байгууллага дах цэвэрлэгээ, хүлээн авах үйлчилгээ, хүргэлтийн үйлчилгээ зэргийг удирдах ажиллах байгууллагын зохион байгуулалтыг оновчтой түвшинд хангах үндсэн үүрэгтэй менежерийг оффис менежер гэж нэрлэдэг. Зарим нэг пүүс, компанид оффис менежерүүд хүний нөөцийн бодлогыг хавсран гүйцэтгэх явдал байдаг.
Пүүс, компаний түншүүдтэй ажил хэргийн уулзалт зохион байгуулах, үр дүнтэй санал санаачлага дэвшүүлэх, үүнийгээ ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллах, ингэснээрээ компаний ажлыг эдийн засгийн утгаараа илүү үр ашигтай болгох үүрэг хүлээдэг хүн бол оффис менежер юм.
Топ-менежер: Энэ төрлийн менежер нь пүүс, компанийг бүхэлд нь удирдан авч явах, амжилтад түүчээлэн хүргэх үндсэн үүрэгтэй. Тухайн пүүс, компани амжилт олох уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог үндсэн албан тушаалтан нь топ менежерүүд байдаг. Манай Монгол улсад ерөнхий болон гүйцэтгэх захирал гэсэн албууд топ менежерт багтана. Энэ төрлийн менежерүүдэд тавигддаг хамгийн том шаардлага нь зохион байгуулах өндөр чадвартай байх явдал юм. (the Berkshire Hathaway компанийн ерөнхий захирал Уоррэн Эдвард Баффэт (1930 он) зургаан настайгаасаа бизнес хийсэн. 11 насандаа хөрөнгийн бирж дээр анхны арилжаагаа хийсэн. 13 насандаа the Washington Post сонины түгээгч хийж, сардаа 175$ орлоготой болсон ба ахлах ангийн сурагч маань 40 акр газар худалдан авч фэрмэр болсон. 2008 онд 62 тэрбум $ хөрөнгөтэй гэгдэж дэлхийн баячуудын нэгт орсон.).
(2011 онд the Oracle компанийн ерөнхийлөгч Ларри Эллисон 39,1 тэрбум $ гэгдэж дэлхийн баячуудын 5-т жагссан. Амьдрал бол дайн гэж хэлдэг.).
(Мукэш Амбани 2014 оны дэлхийн нэгдүгээр топ менежер, 2015 оны гуравдугаар топ менежер, нийт хөрөнгө нь 62 тэрбум $ хөрөнгөтэй ).
Пүүс, компаний ирээдүй үндсэндээ топ-менежерүүдээс хамаардаг учир цалин хангамж, урамшуулал бусад менежерээ бодвол илүү өндөр байдаг.
Сити-менежер: Энэ төрлийн менежер нь төрийн албан дах аж ахуйн шинжтэй харилцааг удирдан зохион байгуулах үүрэгтэй хүмүүсийг хэлдэг. Өөрөөр хэлбэл хотын дарга улс төрийн болон төлөөллийн үүргийг хэрэгжүүлдэг бол сити менежерүүдийг хотын аж ахуйн бүхий л төрлийн үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг, түүнийхээ төлөө цалин хөлс, урамшуулал авдаг хүмүүс юм.
Хүний нөөцийн менежер: Бүх хэвшил, бүх төрлийн байгууллагуудад хүний нөөцийн бодлогыг байгууллагын алсын харааг баримжаалж үр дүнтэй зохион байгуулах, удирдан чиглүүлэх үүрэг хүлээдэг хүнийг хүний нөөцийн менежер гэж нэрлэдэг.
Бүх төрлийн менежерүүд зохицуулах, зохион байгуулах, хянах, хөдөлмөрийн үйл ажиллагааг сэдэлжүүлэх гэсэн үндсэн дөрвөн чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Бүх төрлийн менежерүүдэд тавигдах шаардлага:
·         Шинийг санаачлагч байх:
·         Удирдан зохион байгуулах чадвартай байх ёстой:
·         Өөртөө итгэлтэй байх ёстой:
·         Бусдыг өөртөө татаж чаддаг байх ёстой:
·         Орчиндоо маш хурдан дасан зохицдог байх ёстой:
·         Ачаалал даах чадвартай байх ёстой:
·         Бусдын өмнө илтгэх, ярих чадвар өндөртэй байх ёстой:
·         Бие даан шийдвэр гаргах чадвартай байх ёстой:
·         Хөрөнгө, мөнгөө цаг тухайд нь оновчтой байршуулж чаддаг байх ёстой.

No comments:

Post a Comment

ЖЕРРИМЕНДЕРИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

Жерримендеринг гэдэг нь англи хэлний Gerrymandering буюу сонгуулийн тойрог, сонгуулийн газар зүй гэх үгийн бүтээвэр болно. Сонгуулийн ...